2016 ОНЫ
УИХ-ИЙН СОНГУУЛЬД БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ ТӨМӨРБААТАР
ОВОГТОЙ ХАСБААТАРЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР
ОВОГТОЙ ХАСБААТАРЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР
“ Би өвгөдийн сургаальд захирагдсан Өвөрхангайчуудын үргэлжлэл. ”
Монгол хүний аз жаргал, сайн сайхан
амьдралын төлөө сэтгэл, зүрхээ зориулан ажиллана. Бие даан нэр дэвшиж
сонгогдсон бусад гишүүдтэй хамтран бүлэг байгуулах замаар хууль тогтоомжийн
төслийг өргөн барьж, нийгмийн бодлогыг хэрэгжүүлэн, нам, эвслийн эрх, ашиг
сонирхолд захирагдалгүй, ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл болж ажиллана.
Үүнд:
Нэг. Улс
төр чиглэлээр:
1. Авилгад автсан засаг,
улс төржсөн төрийн алба, иргэдээ ялгаварлах засаг захиргаа, хүнд сурталтай
төрийн түшээд, төрийн албан хаагчид, иргэдийг чирэгдүүлдэг төрийн үйлчилгээг
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагыг
нэмэгдүүлж, хяналтыг бодитой болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх замаар иргэдэд
энэрэнгүй, шударга хуулийн орчинг бий болгохийн төлөө бусад гишүүдтэй хамтран
ажиллана.
2. Иргэдийн нэр төр, эрх,
эрх чөлөө, эрүүл мэнд, эд хөрөнгийн халдашгүй дархан байдлыг хуулиар
баталгаажуулсан хууль зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр холбогдох хуулийн
төслүүдэд тусгуулан ажиллана.
3. Шудрага, ил тод, иргэний
эрх, эрх чөлөөт байдлыг хангахын төлөө ажилладаг хуулийн тогтолцоог бүрдүүлэх,
төрийн шудрага шүүхийн тогтолцоог бэхжүүлэх хуулийг батлуулахад онцгой анхаарал
хандуулж ажиллана.
Хоёр. Эдийн засаг чиглэлээр:
1. Хувь хүн, өрх гэрийн
баян, чинээлэг амьдрал Монгол улсын хөгжлийн тулгуур байх болно. Ажил
хөдөлмөртэй, өмчтэй, орлоготой, амьдрал, хувь заяа, эрх чөлөөндөө эзэн болсон
Монгол улсын иргэн таныг дэмжинэ.
2. Монгол улсын иргэнд
газар өмчлөх эрхээ эдлэх эрх зүйн орчныг сайжруулна. Аймаг болон сумын төвд
дахин төлөвлөлтийн хууль зүйн алдааг залруулж, иргэдийн хөндөгдсөн эрх ашгийг
сэргээж, тэдэнд учирсан сэтгэл санааны болон бодит хохирлыг нөхөн төлүүлэх эрх
зүйн орчинг бүрдүүлэх хуулийн төслийг санаачилж өргөн барина.
3. Иргэд
өмчилж авсан газраа үр дүнтэй, өгөөжтэй өөрт ашигтайгаар захиран зарцуулах
эрхийг бодитойгоор эдлэх эрх зүйн орчинг бий болгож, амьдарч буй орчныхоо
төлөвлөлт зохион байгуулалтад иргэд өөрсдийн талд ашигтайгаар шийдвэрлүүлэх эрх
зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр хуулийн төсөл санаачилна..
4. Уламжлалт
мал аж ахуй малчдын залгамж халаа залуу
малчдын нийгмийн асуудлыг төрийн бодлогын хүрээнд онцлон шийдвэрлэх. Аж
ахуйн нэгж болон хувиараа бизнес эрхлэгч нарт хөрөнгө оруулалтын чиглэлээр
хууль, эрх зүйн таатай нөхцөл бүрдүүлэн, өөрсдийн хүчээр баялгийг бүтээх үйл
ажиллагааг дэмжиж ажиллана.
5. Малчид,
ХАА, газар тариалан, үйлдвэрлэл, худалдаа, бизнес эрхлэгчдэд учирч байгаа
төрийн дарамтыг тэдний төлөөлөлтэй хамтран арилгах, ашиг сонирхлыг нь хөндсөн
асуудлаар санал зөвлөмжийг нь сонсох, зөвлөлдөх, хамгаалах зарчим баримтална
Гурав. Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны
чиглэлээр:
1. Сургууль, цэцэрлэг
дутагдалтай байгаа газруудад төсвийн хөрөнгөнд тохируулан тухайн объектуудыг
бий болгох үндэслэлийн эрх зүйн орчныг сайжруулахад бусад гишүүдтэй хамтарч
ажиллана.
2. Их дээд сургууль, техник
технологийн коллеж, МСҮТөвүүдийг дэмжин хүүхэд залуучуудын сурч боловсрох
эрхийг хангасан эрх зүйн орчныг бодлогоор хангаж ажиллана. Малчдын хүүхдийг
эцэг, эхийн болон хүүхдийн хүсэл, сонирхлын дагуу сурч боловсрох насыг тогтоох.
3. Хүүхдэд
хуулиар олгогдсон эрх, үүргийн талаар ойлголтыг өгч, тэдний эрх зөрчигдсөн тохиолдолд
хэнд хандах, хэнээр хамгаалуулах талаарх мэдлэгийг бүрдүүлэх бололцоог бий
болгохын тулд ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт
эрх зүйн хичээлийг нэмэлтээр оруулах орчинг бүрдүүлэх хуулийн төслийг
санаачилна. Малчдын хүүхдийг эцэг, эхийн болон хүүхдийн хүсэл, сонирхолын дагуу
сурч боловсруулах насны талаар малчдын саналыг авч төрийн бодлогод тусгана.
4. Шинжлэх
ухааны сүүлийн үеийн ололтод тулгуурласан эмнэлгийн нарийн мэргэжлийн оношлогоо
шинжилгээ, эмчилгээ үйлчилгээний төвүүдийг байгуулах хуулийн төслүүдийг
дэмжинэ.
5. Эрүүл
мэндээ хамгаалуулах эрхийг зөвхөн эрүүл мэндийн зохистой үйлчилгээгээр
үйлчлүүлэх эрхээр хязгаарлалгүй, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, эм тариа,
эмчилгээ үйлчилгээ нь хувь хүний онцлогт тохирсон, шинжлэх ухаан, анагаах
ухааны шаардлагад нийцсэн чанартай, хугацаа нь дуусаагүй эм тариа, багаж
төхөөрөмжөөр хангагдсан, дадлага туршлагатай эмч, эмнэлгийн ажилтнуудаар
үйлчлүүлэх зэрэг үндсэн эрхийн зарчимд нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд
бусад гишүүдтэй хамтран ажиллана.
Дөрөв. Шударга ёс, иргэний нийгмийн чиглэлээр:
1, Иргэн бүр
эсвэл тэдний сонгосон төлөөлөл нь оршин суугаа газар, баялаг, эд хөрөнгө,
бүтээлдээ эзэн болж, амьдрал болон үйл ажиллагаанд нь хамаатай шийдвэрийг
өөрсдөө гаргаж, түүнд оролцдог, амьдарч буй орчныхоо төлөвлөлт, шийдвэрт иргэд
өөрсдөө хяналт тавьдаг иргэний нийгмийг бүрдүүлэн ажиллана.
2. Хүн бүр
хуулийн өмнө тэгш байж чадах, шударга ёс, байгаль орчныг хамгаалах үйл
ажиллагааг хөхүүлэн дэмжиж нутгийн иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх эрх
зүйг сайжруулах чиглэлээр идэвхтэй оролцож хамтран ажиллана.
3. Эдийн
засгийн үр ашиг муутай, байгаль орчинд хор хөнөөл ихтэй уурхайг ажиллуулахыг
хориглох эрх зүйг бий болгоно. Эх орны газар шороо, байгалийн унаган төрхийг
алдагдуулсан, сүйрэл учруулсан хариуцлага султай, нөхөн сэргээлтийн хууль,
журмын зааврыг боловсронгуй болгох, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг
хяналтгүй олгохыг хязгаарлах, шалгууруудыг өндөрсгөж,нөхөн сэргээлтийг
стандартын дагуу нэн даруй сэргээх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарал
хандуулан бусад гишүүдтэй хамтран хуулийн төсөл санаачилна.
4. Залуу
малчдыг дэмжиж төрийн бодлогоор нийгмийн асуудлыг сум, орон нутаг болгонд
шийдэх арга замуудыг шууд сонгогдсон гишүүнд асуудлаа уламжлан шийдвэрлүүлэх
хуулийн төслийг санаачилна.
5. Аймаг, сум орон нутгийн нийгмийн халамжийг малчид,
зорилтот бүлэгт чиглүүлж нийгмийн халамжийн үйл ажилллагааг боловсронгүй болгох
чиглэлээр бусад гишүүдтэй хамтран хуулийн төсөл санаачилна.
6. Их дээд
сургууль төгсөгчид залуу гэр бүл, нутгаа зорин ирж байгаа залуу боловсон
хүчнийг тогтвор суурьшилтай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд санаачлага
гаргаж ажиллана.